"Номт" баг ногоон байгууламжаа нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод сумын төв хэсэгт байрлах "Номт" баг ногоон байгууламжийнхаа хэмжээг ахиулах зорилт тавьжээ.
Тус баг өнгөрсөн жил 2250 орчим мод бут сөөг тарьсан бол энэ хавар "Ногоон байгууламжийг бий болгох, мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөл, бүлгүүдийг дэмжих сан"-тай хамтран 750-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Багийн Засаг дарга Б.Жигмэддоржийн хэлснээр уг санд ургамлыг ургахаас төлжих хүртэл явцыг дэмждэг олон төрлийн байгууллага нэгдсэн тул аль болох олон мод тарьвал, суулгац бүрийг амьдруулах бүрэн боломжтой юм байна. Иймд нийтээр мод тарих ажилд иргэн, аж ахуйн нэгж идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
"Ногоон байгууламжийг бий болгох, мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөл, бүлгүүдийг дэмжих сан", Номт багын хамтын ажиллагааны хүрээнд "Нэг машин нэг мод", "Буян эхийн төгөл" "Орон сууцны оршин суугчдаа мод тарьцгаая" гэх мэт ажил төлөвлөжээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг