Шинэ Делид зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-11-05 12:07:56

ШИНЭ ДЕЛИ. /AP/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан тус хотын удирдлагууд 12 хоногийн турш зам тээврийн хөдөлгөөнийг өдрийн цагаар хязгаарлахаар болжээ.


Шинэ Делид даваа гарагаас эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойг харгалзан хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна. Цагдаагийн ажилтнууд гудамжуудаар эргүүл хийх бөгөөд зөрчил гаргасан жолооч нарт 55 ам.доллартай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.


Энэтхэг нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын тоонд багтдаг ба тус улсад жилийн энэ үед агаарын бохирдол хамгийн өндөр хэмжээнд хүрдэг байна. Үүний шалтгаан нь фермийн аж ахуй эрхлэгчид ойн зарим хэсгийг тэгшлэхийн тулд огтолж шатаах аргыг хэрэглэж, жил тутам тэмдэглэдэг Хиндү шашны баярын үеэр маш олон тооны салют буудуулдагтай холбоотой аж.


Даваа гарагийн өглөө Шинэ Дели хотын агаар дахь “PM2.5” бохирдуулагчийн хэмжээ стандарт түвшнээс 20 дахин өндөр хэмжээнд хүрсний улмаас сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосны зэрэгцээ олон арван нисэх онгоц чиглэлээ өөрчлөхөд хүрчээ. 

Холбоотой мэдээ