Роналдугийн хүү 28 тоглолтод 58 гоол оруулжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-01 15:16:33

МОСКВА/РИА Новости/. Италийн "Ювентус" клубын довтлогч, Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн хүү "Ювентус" багийн 9 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан багийн тоглолтуудад сэтгэл хөдөлгөм үзүүлэлтүүдийг харуулжээ. Залуу довтлогч 28 тоглолтод 58 гоол оруулж, 18 оновчтой дамжуулалт хийсэн байна.


Эцэг нь Мадридын Реалаас Турин руу шилжих үед бага Криштиану 9-өөс доош насны хөвгүүдэд зориулагдсан "Ювентус" багт тоглож эхэлжээ. Харин том Криштиану энэ хугацаанд 54 тоглолтод оролцож, 34 гоол оруулсан байна. Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду хүүгээрээ бахархаж байгаагаа нийгмийн сүлжээгээр дамжуулан олонтоо илэрхийлдэг аж. 

Холбоотой мэдээ