Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралыг Испанид зохион байгуулах санал тавьжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-11-01 11:08:33

МАДРИД. /BBC/. Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралыг /COP25/ Мадрид хотноо зохион байгуулах хүсэлтийг Испанийн эрх баригчид гаргажээ. Уг хурлыг улс орондоо зохион байгуулах боломжгүй болсон талаар Чилийн Ерөнхийлөгч лхагва гарагт мэдэгдсэн юм.


COP25” уулзалт Чилийн нийслэл Сантьяго хотноо ирэх 12 дугаар сарын 2-ноос эхлэн хоёр долоо хоног үргэлжлэх байсан юм. Тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера мэдэгдэхдээ, Засгийн газрын эсрэг томоохон жагсаалууд өрнөсний улмаас нийгмийн эмх журмыг дахин цогцлоохыг нэн түрүүнд тавих шаардлагатай болсон гэжээ.


Испанийн хүсэлтийн талаар НҮБ-ын Уур амьсгалын асуудал хариуцсан байгууллага ирэх долоо хоногт хэлэлцэнэ. 25 дахь удаагаа зохион байгуулагдах энэхүү бага хуралд 200 орчим орны төлөөлөгч оролцож, дэлхий нийтэд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх юм. 

Холбоотой мэдээ