Синдакэ галт уул дэлбэрч болзошгүйг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-10-28 10:09:14

ТОКИО. /TASS/. Японы Үндэсний цаг уурын газар тус улсын баруун өмнөд нутгийн Кагошима мужийн Кутиноэрабу арлын Синдакэ галт уул дэлбэрч болзошгүй байгаатай холбоотойгоор аюулын түвшнийг хоёрдугаар түвшнээс таван баллын шаталбарын гуравдугаар түвшинд хүргэж нэмэгдүүлсэн байна.


Галт уулын төвийн бүс рүү 2 км-ээс илүү зайд ойртохыг хоригложээ. “Галт уулын идэвхжил тогооноосоо 2 км-ын зайд нэмэгдсэн. Үүний улмаас галт уул дэлбэрэх үед том чулуулгууд болон өндөр температурт хий, үнс, чулуулгийн хэлтэрхийн холимог оргилж болзошгүй” гэж Японы цаг уурын газрын мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.


Синдакэ галт уул хамгийн сүүлд 2015 онд оргилж байжээ. Тухайн үед Кутиноэрабу арлаас 130 мянга орчим хүнийг нүүлгэж шилжүүлсэн байна.


Уг галт уул оршдог Кутиноэрабу арлын талбай нь ердөө 38 хавтгай дөрвөлжин км бөгөөд Киришима-Яку үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг ажээ.


Холбоотой мэдээ