Өдөртөө 0-2 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-10-24 06:56:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна..


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр их цас орно.


Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, хүйтэрч, замд хальтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


2019 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн,  Алтайн өвөр говиор 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


2019 оны 10 дугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


Энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ