Афганистанд гарсан халдлагад цагдаа нар амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-23 10:05:20
Yesukheitumur Tumurbaatar

КАБУЛ. /VOA/. Афганистаны Кундуз мужийн аюулаас хамгаалах хүчний байр руу “Талибан” бүлэглэлийн босогчид халдлага үйлдсэний улмаас 17 цагдаагийн алба хаагч амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэж тус мужийн эрх баригчид мэдэгджээ.


Кундуз мужийн Али Абад дүүрэгт шөнө дунд болсон халдлагын үеэр тус дүүргийн Аюулаас хамгаалах хүчний дарга амиа алдсан гэж эрх баригчид мягмар гарагт мэдэгдсэн байна.


Тус мужийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Инаммудин Рахманы “VOA” агентлагт мэдээлснээр, халдлага даваа гаргийн шөнө дунд болсныг баталсан боловч нарийн мэдээлэл өгөөгүй байна.



Холбоотой мэдээ