Энэ сарын 25-26-нд салхины хурд зарим газраар 14-16 метр хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-22 21:18:05

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-22-нд аймгийн ихэнх нутгаар цас орж шуурлаа. Ховд, Бөхмөрөн, Тэс, Баруунтуруун, Завхан суманд цас ороогүй бөгөөд үүлэрхэг байна. Энэ сарын 25-26-нд салхины хурд зарим газраар 14-16 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Улаангом хот орчмоор энэ долоо хоногт солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 4-7 м/с байна. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 24-нөөс бага зэрэг дулаарна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ