БНСУ-д устөрөгчийн хөдөлгүүрт автомашинуудыг цэнэглэх станцууд байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-10-22 14:21:16

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор 2022 он гэхэд устөрөгчийн хөдөлгүүрт автомашинуудын 310 цэнэглэх станц байгуулахаар төлөвлөж байна.


БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны мэдээлснээр, дээр дурдсан хугацаанд томоохон хотуудад 250 цэнэглэх станц, хурдны замуудын дагуу 60 цэнэглэх станц байгуулах бөгөөд жолооч нар дараагийн станцад 30 орчим минутын хугацаанд хүрэхээр тооцоолсон байна.


"2040 он гэхэд уг станцуудын тоог 1200 хүргэхээр төлөвлөсөн бөгөөд ингэснээр станцууд хооронд зорчих хугацаа 15 минут болж багасна" гэж Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас мэдээлжээ. 

Холбоотой мэдээ