Ижил хүйстний гэрлэлт, үр хөндөлтийг хуулиар зөвшөөрчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-22 10:28:03

ЛОНДОН. /Sky News/. Ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн болон үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөх тухай хууль Умард Ирландад хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.


Зохих нэмэлт өөрчлөлтийг Лейборист намын депутатууд өнгөрсөн зун Их Британийн парламентад танилцуулжээ. Өнгөрсөн даваа гарагт Умард Ирландын Ардчилсан эвлэлийн нам энэхүү нэмэлт өөрчлөлтийг батлахад хориг тавихыг оролдож байсан хэдий ч тэдний хүчин чармайлт амжилт олоогүй байна.


Ижил хүйстний гэрлэлт, үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн тухай Лейборист намын тэргүүн Жереми Корбин “Твиттер” хуудсаараа дамжуулан батлан мэдэгдэхийн сацуу энэ үйл явдлыг түүхэн үе хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ