Н.Мөнхтуяа даамын ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-21 19:17:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рапид тоглолтын төрөлд Дэлхийн даамны холбооны мастер /ДДХМ/ Насанбаярын Мөнхтуяа мөнгөн медаль хүртлээ.


Голландын Бейлен хотноо болж буй ДАШТ-д Голланд улсад ажиллаж, амьдардаг Н.Мөнхтуяа 7 тоглохдоо 3 хожиж, 4 тэнцжээ. Ийнхүү 2019 онд Монголын даамчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр медаль хүртээд байна. Даамын спортын 2019 оны наймдугаар сард Польш улсад болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-ээс спортын мастер М.Хишигбаяр алтан медаль авсан юм.

Холбоотой мэдээ