Сирийн Ерөнхийлөгчөөс Ким Жөн Унд мэндчилгээ илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-13 14:40:09

ПХЕНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны дарга Ким Жөн Ун Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадаас баярын мэндчилгээ хүлээн авлаа.

Мэндчилгээнд "БНАСАУ-ын мөнхийн Ерөнхийлөгч, агуу удирдагч Ким Ир Сений 104 насны ой энэ сарын 15-нд тохиож байгаатай холбогдуулан танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Мөн танд эрүүл энх, аз жаргалыг хүсч, БНАСАУ-ын найрамдалт ард иргэдэд сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг ерөөе" гэж дурджээ.

Мөн "БНАСАУ-ыг үндэслэн байгуулж, Солонгосын хувьсгалын гол чиг шугамыг тавьж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахад улс орноо тэргүүлэн явж, бие даасан бодлого баримтлан, олон улсын тавцанд БНАСАУ-ын байр суурийг бий болгож чадсан Ерөнхийлөгч агсан Ким Ир Сений агуу гавьяаг бид дурсан санадаг" гэж мэндчилгээнд өгүүлсэн байна.

"Сири болон БНАСАУ хоорондын найрсаг харилцаа хоёр орны ард иргэдийн ашиг сонирхолд нийцэж байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа энэ дашрамд дурдахад таатай байна" гэж уг мэндчилгээнд дурджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ