Таван сая төгрөгийн 22 азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-21 08:30:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 10-р сарын сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт болж 10 сая төгрөгийн азтан хоёр, 5 сая төгрөгийн 22 азтан тодорлоо. Энэ удаагийн тохирлоор:

  • 30 мянган төгрөгт 24033 баримт
  • 100 мянган төгрөгт 2342 баримт
  • 1 сая төгрөгт 261 баримт
  • 5 сая төгрөгт 22 баримт
  • 10 сая төгрөгт 2 баримт тус тус тохирлоо.

Харин супер сугалааны тохиролд 80 сая төгрөг хожих байсан ч азтан тодорсонгүй. Энэ оноос сугалааны тохирлын системд өөрчлөлт орсон бөгөөд баримтын сүүлийн

3  орон таарахад 30 мянга
4  орон таарахад 100 мянга
5  орон таарахад 1 сая
6  орон таарахад 5 сая
7  орон таарахад 10 сая
8 орон таарахад 50 сая төгрөг хожих боломжтой байжээ. 2018 онд сүүлийн орон таарахад 50 мянган төгрөг хождог байв.

Мөн И-баримтаа цахим хэлбэрээр авах боломжтой гар утасны "Е мobile" аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн тул зах, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэд лангуу эрхлэгчдээс баримтаа онлайнаар хүлээн авснаар сугалаандаа оролцох боломжтой болж байгаа юм

Холбоотой мэдээ