Өсвөрийн болон залуу самбочид ДАШТ-ээс 11 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-20 15:28:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн залуучуудын болон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болж залуучуудын эмэгтэй ангиллын 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 62 кг О.Саруул нар алт, 44 кг-д Г.Бүрнээбаяр хүрэл медаль тус тус хүртжээ.


Мөн тус тэмцээний залуучуудын эрэгтэй ангиллын 57 кг-д А.Хатансайхан, 62 кг-д Б.Энэбиш, +100 кг-д М.Гантулга нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна.


Ташрамд дуулгахад, өнөө жил 20 настай М.Гантулга үндэсний бөхөөр маш сайн барилддаг бөгөөд 2019 оны зун Өвөрхангай аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн юм.


Монголын өсвөрийн болон залуу самбочид энэ удаагийн ДАШТ-ээс 2 алт, гурван мөнгө, 6 хүрэл, нийт 11 медаль хүртсэн байна. Үүнээс өсвөрийн  самбочдоос охидын 44 кг-д С.Гүнжинлхам, 48 кг-д Э.Хүслэн, 52 кг-д В.Мягмаржав, 70 кг-д А.Хонгорзул, хөвгүүдийн 65 кг-д Б.Жигжиддорж нар хүрэл медаль тус тус хүртжээ.   





Холбоотой мэдээ