Амиа золиослох халдлагад хүүхдүүд оролцох нь эрс олширчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-13 11:25:40

ЖЕНЕВ. /Xinhua/. Өнгөрсөн онд Нигери, Камерун, Чад, Нигери гарсан гарсан амиа золиослох халдлагад 44 хүүхэд оролцсон нь дөрвөн жилийн өмнөхөөс өссөн тоо юм гэж НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ мэдэгдэв.

Энэ тоог 2014 оныхтой харьцуулахад 10 дахин өссөн хэрэг бөгөөд амиа золиослогч хүүхдүүдийн 75 хувь нь охид байгаа нь маш ихээр сэтгэл зовоосон асуудал болжээ.

“Эдгээр хүүхдүүд бол гэмт хэрэгтэн биш харин хохирогчид юм. Хүүхдүүдийг хууран мэхэлж,  хүчээр халдлага үйлдүүлж байгаа нь Нигери түүний хөрш зэргэлдээ улс орнуудад дэгдсэн хүчирхийллийн хамгийн аймшигт хэлбэр юм” гэж ЮНИСЕФ-ийн Өмнөд болон Төв Африкийн бүс нутаг хариуцсан захирал Мануэль Фонтэн мэдэгджээ.

Хүүхдүүдийн амь насыг золиослон бөмбөг дэлбэлэх тактикийг хэрэглэж байгаа нь аймшигт үр дагавартай, ялангуяа, Нигерийн зүүн хойд нутаг дахь “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдаж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын хувьд илүү ихээр аймшиг төрүүлдэг" гэж ЮНИСЕФ үзэж байна.

Амиа золиослох халдлагад хүүхдүүдийг оролцуулах нь энгийн үзэгдэл болсон бөгөөд зарим иргэдийн хувьд өөрсдийнх нь аюулгүй байдалд хүүхдүүд заналхийлж болзошгүй гэж үзэх болсон гэж Мануэль Фонтэн мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

 

 

 

Холбоотой мэдээ