Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-22 14:01:22

Хэнтий /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хэнтий аймагт энэ сарын 16-ны өдрөөс хоёр хоногийн хугацаатай ажиллалаа. 

Тэд авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд авлигын эсрэг хууль тогтоомж болон үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулах зорилготой байв.

Тус ажлын хүрээнд иргэдтэй уулзалт өдөрлөг зохион байгуулж, АТГ-ын чиг үүрэг болон сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийж, авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн хяналт шударга ёсыг тогтоох чиглэлээр иргэдийн дуу хоолойг сонслоо. Уулзалтын үеэр "Авлигын талаар мэдээлэл авах" 110 нээлттэй утас ажиллаж эхэлснийг мэдэгдлээ.

Энэ үеэр иргэд авлигын асуудал орон нутагт төрийн байгууллагуудад гэхээсээ илүүтэй

 шүүх прокурор дээр хүнд суртал асуудал нэлээд байгаа талаар онцолж байлаа. 


Холбоотой мэдээ