Шинэ гэр ба байр авахад сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-10-17 08:26:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 19. Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй харагчин улаагчин гахай өдөр.


Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Хий


Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс  халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.


Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.Тэрсүүд өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал “Сайн нөхөртэй учирах” мэт сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ