Мексикт 15 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-17 08:57:12
Yesukheitumur Tumurbaatar

МЕХИКО. /Reuters/. Мексикийн Герреро мужид зэвсэгт халдлага гарах үеэр 15 хүн амиа алдсан гэж тус улсын олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны удирдлага мэдээлжээ.


Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, зэвсэглэсэн бүлэглэл цэргийн зориулалттай байгууламжид халдлага үйлдсэн байна. Халдлагын үеэр цэргийн нэг, зэвсэглэн бүлэглэлийн 14 хүн амиа алджээ.


Тус улсын нийслэл Мехико хотоос урд зүгт 170 гаруй километр зайтай орших Тэпочико хотод уг хэрэг явдал гарсан байна.



Холбоотой мэдээ