Цагдаагийн газрын шинэ барилгыг хугацаанаас өмнө ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-21 13:24:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар шинэ байртай боллоо. Барилгын ажлыг “Бат-Угсралт констракшн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд өнгөрөгч 3 дугаар сард барилгын шавыг тавьж байсан бол гурван давхар1750 м/кв талбай бүхий барилгыг хугацаанаас өмнө ашиглалтад оруулаад байна.

Аймгийн Цагдаагийн газрын одооны барилгыг 1981 онд барьсан бөгөөд Цагдаагийн албаны орон тоо нэмэгдэн өрөөний хүрэлцээ багассан, Мэргэжлийн хяналтын байгууллагаас стандартын бус гэх дүгнэлтийг жил бүр гаргадаг зэрэг олон тулгамдсан асуудал байв.

Тиймээс 3000 га талбайг орон нутгаас шийдэж, улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Цагдаагийн газрыг шинэ барилгатай болгоод байна. 

Холбоотой мэдээ