Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-10-16 14:59:59

ЛОНДОН. /National Geographic/. Үнэг хараад зогтусаж, амаа ангайн нэг хөл дээрээ зогссон тарваганы дүрсийг камерынхаа дуранд буулгасан Хятадын зурагчин Юнцин Бао энэ оны Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчнаар тодорчээ.


Их Британийн нийслэл Лондон хотын Үндэсний түүхийн музейгээс жил тутам тодруулдаг энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах ёслолын ажиллагаа мягмар гарагийн орой болжээ. Хятадын зурагчны бүтээл 100 гаруй орны 48 мянга гаруй гэрэл зургийн дундаас сонгогдсон байна.


Юнцин Бао уг гэрэл зургийг өнгөрсөн хавар Хятадын Цилиань ууланд аялж явахдаа авжээ. Нэгдүгээр байрт шалгарсан бүтээлийн талаар тэмцээний ахлах шүүгч Роз Кидман Кокс хэлэхдээ, гэрэл зургийн хувьд маш гайхалтай хормыг буулгасан бүтээл байна гэжээ.  

Холбоотой мэдээ