БНХАУ: АНУ-аас импортолсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-16 07:19:09

БЭЭЖИН. /Reuters/. Энэ онд АНУ-аас импортолсон шар буурцгийн шошны хэмжээ өмнөх оны нийт хэмжээг хэдийн давсан бөгөөд цаашид АНУ-аас худалдан авах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг улам нэмэгдүүлнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.


“Хятадын компаниуд дотоодын хэрэгцээг хангахын тулд энэ онд 20 сая тонн шар буурцгийн шош, 700 мянган тонн гахайн мах, 230 мянган тонн буудайг АНУ-аас худалдан авсан” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


2018 онд Хятад улс АНУ-аас 160 мянган тонн шар буурцгийн шош импортолж байсан бөгөөд тус улсаас худалдан авах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж Гэн Шуан мэдэгджээ.


Өнгөрсөн долоо хоногт Вашингтон хотноо зохион байгуулсан сайд нарын түвшний худалдааны хэлэлцээний үеэр Бээжин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхээр тохиролцсон юм. 

Холбоотой мэдээ