Есөн орны 18 киног нийслэлийн кино театруудаар гаргана

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-15 15:52:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  


"Улаанбаатар" олон улсын кино наадмаар энэ жил 9 орны 18 киног нийслэлийн кино театруудаар хуваарийн дагуу үзүүлнэ. 


Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг э
нэ сарын 14-20-ны өдөр үзэх боломжтой. “Улаанбаатар”  кино наадмын хөтөлбөр нь монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, кино форум, сургалт гэсэн таван хэсгээс бүрдэж байна.


Өчигдөр "Тэнгис" кино театрт 
2019 оны Венецийн Олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн Францын кино найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” уран сайхны киног үзүүлснээр энэхүү наадам эхэлсэн юм.

Холбоотой мэдээ