Конго дүрвэгчид нутаг буцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-15 10:14:38
Yesukheitumur Tumurbaatar

КИНШАСА. /CGTN/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Касаи бүс нутагт аюулгүй байдал сайжирч байгаатай холбоотойгоор Ангол улсаас 4000 гаруй дүрвэгч эх орондоо эргэн иржээ.


НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлснээр, энэ долоо хоногийн сүүлээр хэрэгжүүлж эхлэх сайн дураараа эх орондоо буцах хөтөлбөрийн хүрээнд хэдэн зуун хүн нутаг буцахаар төлөвлөсөн байна.


Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын эрх баригчид, Ангол улсын Засгийн газар болон НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын хооронд байгуулсан гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа сайн дураараа эх орондоо буцах хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ.


Наймдугаар сараас хойш Ангол улсын Лунда мужийн Ловуа суурингаас Конго улсын 12 мянга гаруй дүрвэгч, тэдгээрийн дотор 7 мянга орчим хүүхэд нутаг буцсан гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлэлд дурдсан байна.


Холбоотой мэдээ