Зарим сумын тохижилт, бүтээн байгууллатын ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-15 11:03:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Арвайхээр, Хужирт, Өлзийт суманд зохион байгуулж буй ажлын явцтай Тэргүүлэгчдийн хуралдаанаар танилцлаа.

Арвайхээр суманд зорилтот жилийн ажлын төлөвлөгөөг 56 арга хэмжээтэйгээр төлөвлөн 76 хувьтай биелүүлээд байгаа бол Хужирт суманд 37 ажил төлөвлөн 83 хувьтай хэрэгжүүлж байна. Өлзийт суманд жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, 25 ажил төлөвлөн 80 хувьтай хэрэгжүүлээд байгаа аж.

Зорилтот жилийн хүрээнд дээрх сумд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг, авто зам,  явган хүний замыг шинэчлэх, албан байгууллагуудын гадна зогсоол байгуулах, хашаа хороогоо цэгцлэх зэрэг ажлыг нийтээр хэрэгжүүлээд байгаа юм. Арвайхээр суманд гэрэлт гудамж байгуулах,130 ширхэг цамхагт гэрлийг гэр хороололд суурилуулах, Аюуш баатрын хөшөөний орчинг тохижуулах, Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, автобусны буудлууд байгуулах зэрэг олон ажлыг шинээр хийж байгаа юм.

Холбоотой мэдээ