“Улаанбаатар” Олон улсын кино наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-14 20:43:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

“Улаанбаатар” Олон улсын кино наадам өнөөдөр эхэллээ. 11 дэх жилдээ болж байгаа кино наадам нийслэлийн 380 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. 


Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын киног хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус наадам 
энэ сарын 14-20-нд болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн Газар, Монголын Урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран энэ наадмыг зохион байгуулж байна.  Киноны нээлтээр,  дархадын хотгороор 1990-ээд онд аялж явсан франц сэтгүүлчийн бодит түүхээс сэдэвлэсэн монгол бөөгийн тухай киног үзүүлнэ. Энэ кино нь 2019 оны Венецийн кино наадмын Venice Days - Giornate deli Autori хэсэгт сонгогдож  нээлтээ хийсэн бол "Улаанбаатар" олон улсын кино наадмаар Монгол дахь нээлтээ хийх гэж байна. Франц, Бельги, Монголын 60 гаруй уран бүтээлч оролцсон энэ киног  Францын найруулагч Фабиен Бэртод найруулжээ. Киноны гол дүрд дэлхийн 50 топ эмэгтэй кино жүжигчдийн нэг гэгддэг Бельгийн жүжигчин Cécile de Francе болон  Монголын кино урлагийн од Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав тоглосон. Монгол талын гүйцэтгэх продюсерээр "Guru Media" продюсер Ц.Ариунаа ажиллажээ.


Холбоотой мэдээ