Хамтын хөдөлмөр эхлэхэд сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-10-12 09:12:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 14. Санчир гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр.


Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Төмөр


Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн  зүйл авах, лусыг тахих, тангарагаа  буцаахад  сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад  муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар  одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Холбоотой мэдээ