Өмнөговийн өрх бүрт үнэгүй нүүрс олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-10-11 23:08:57

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-аас тус аймгийн өрх бүрт үнэгүй нүүрс өгөхөөр боллоо.

Энэ сарын 10-нд зохион байгуулсан тус компанийн хурлаар ТУЗ-ийнхөн аймгийнхаа өрх бүрт 3тн нүүрс үнэгүй өгөх шийдвэр гаргасан байна. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 10 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг. Харин үүнээс ганц Тавантолгой ХК буюу тус аймгийн ууган уурхай нь орон нутгийн өмчит юм. Уг компанийн 51 хувь нь орон нутгийн мэдлийнх бөгөөд ашгаас нь орон нутгийнхаа хөгжилд зарцуулдаг билээ. Орон нутгийн иргэдэд тухайн компаниас ийнхүү ашгаа өгсөөр байгаа юм.

Өмнөговь аймаг 2018 оны байдлаар 30 орчим мянган өрхтэй гэсэн мэдээлэл байна. 


Холбоотой мэдээ