Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-10 11:32:29
Yesukheitumur Tumurbaatar

КАИР. /Reuters/. Египетийн Ерөнхийлөгч Абдул-Фаттах Халил Ас-Сиси, Иракийн Ерөнхийлөгч Бархам Салех нар Туркийн цэргийн ажиллагаатай холбогдуулан Сирийн нөхцөл байдлын талаар утсаар хэлэлцсэн гэж Египетийн төв телевиз лхагва гарагт мэдээлжээ.


Хоёр орны төрийн тэргүүн нар Сири дэх Туркийн үйл ажиллагааг эсэргүүцэх, Сирийн эв нэгдэл, бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэх чиглэлд хамтран ажиллаж, хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж төв телевизийн мэдээнд дурдсан байна.


Холбоотой мэдээ