“PS5” ирэх онд худалдаанд гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-09 15:07:33
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Японы “Sony” компани “PlayStation 5”-ыг 2020 оны сүүлээр худалдаалж эхэлнэ. “PlayStation 4” худалдаанд гарснаас хойш долоон жилийн дараа анхны шинэ загварыг гаргах гэж буй нь энэ юм.


Өмнөх загваруудад ашигладаг байсан гар удирдлагын технологийн оронд хөдөлгөөний тусламжтайгаар удирдах технологийг хэрэглэгчдэд санал болгоно гэж “Sony” компани мэдэгдсэн байна.


Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд ямар үнэтэйгээр худалдаалах талаар тус компанийн мэдээлэлд дурдаагүй байна.  “PS4” 2013 онд худалдаанд гарснаасаа хойш 2018 оны 12 дугаар сарын байдлаар 91.6 сая ширхэг худалдаалагджээ. 

Холбоотой мэдээ