Шинэ ургацын дээжид үр сортын хянан баталгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-07 18:39:46

Булган /МОНЦАМЭБулган аймгийн хэмжээгээр 40,4 мянган га талбайд үр тариа тариалснаас үр сортын хянан баталгаагаар 4464 га талбайн ургац үрийн нөөцөд тэнцсэн байна.

Эдгээр талбайгаас хураасан үр тариаг лабораторийн шинжилгээнд хамруулж “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Булган салбар, ОБЕГ-ын харьяа Хутаг-Өндөр сумын Хонгортолгой баг, Сэлэнгэ сум дахь улсын үрийн нөөцөд хүлээж авах юм байна. ХХААХҮЯ-ны шийдвэрээр тус аймагт улаан буудайн эртийн болцттой сортын 300, дунд оройн болцтой сортын 900, нийтдээ 1200 тонн үр нөөцлөх аж.

- Үр сортын хянан баталгаанд 21 аж ахуйн нэгжийн дунд, эртийн болцтой “Дархан 144”, “Буриадсзая остастия”, “Алтайский 325”, “Арвин” сортыг хамруулсан. “Та мэд эрдэнэ”, “Оньс үүд”, “Молор-Эрдэнэ түрүү” ХХК-ийн тариалсан үр сортууд сайн чанартай үрэнд тэнцсэн. Мөн “Оргил дэлгэр”, “Орхон мандал”, “Хас тав”, “Ингэттолгой”, “Интосэ”, “Шинэ амжилт” ХХК-ийн үр тариа чанартай сайн байж, үрийн нөөцөд орж байна гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Долгоржав ярилаа.

Холбоотой мэдээ