“Apple” компани шинэ загварын гар утасныхаа үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-04 16:01:10

ТОКИО. /Nikkei/. Америкийн “Apple” компани “iPhone 11” ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон тухай “Nikkei” сонин мэдээлжээ.


Тус компани ухаалаг гар утасныхаа шинэ загварыг 7-8 сая ширхгийг нэмж гаргахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү загвар нь шинжээчдийн таамаглаж байснаас илүү их эрэлттэй байгаатай холбоотойгоор үйлдвэрлэлийг нь нэмэгдүүлэхээр болжээ. Эрэлт нэмэгдсэн нь юуны түрүүнд шинэ загварын үнэ буурсантай холбоотой юм. Өмнөх загваруудаасаа илүү сайжруулсан камертай “iPhone 11” нь АНУ-д 2018 онд худалдаанд гарсан “iPhone XR” загвартай харьцуулахад 50 ам.доллароор хямд үнэтэй байна.


“Apple” компани “iPhone” ухаалаг гар утасныхаа гурван шинэ загварыг есдүгээр сард танилцуулсан билээ.  


Холбоотой мэдээ