Японд 20 мянган хүн нүүх зөвлөмж авчээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-10-03 11:36:11

ТОКИО. /TASS/. Ширүүн борооны улмаас хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгаатай холбоотойгоор Японы Сикоку арлын Коти мужийн Сусаки хотын 20 мянга орчим хүн нүүх зөвлөмж хүлээн авчээ.


Телевизийн “NHK” сувгаар мэдээлснээр, тус хотод цагийн дотор 120 мм хур тунадас орж, хэд хэдэн гудамж усанд автсан байна.


Баруун бүс нутгуудаар өдөртөө 200 мм хүртэл хур тунадас орно гэж Японы Ус цаг уурын үндэсний газар мэдээлжээ. Номхон далайд дэгдсэн "Митаг" хар салхи ширүүн бороо дагуулсан байна. Далайн хар салхи өмнө нь Өмнөд Солонгосыг дайран өнгөрсөн бөгөөд байгалийн гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 300 гаруй нислэг хойшлогджээ. Чэжү арал болон тус улсын өмнөд бүс нутгуудад 1500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.



Холбоотой мэдээ