Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэг шинэ байртай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрладаг 28 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг өчигдөр ашиглалтад орууллаа.
Нийт 10 бүлгийн 53 багш ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг
2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.2  тэрбум төгрөгийн өртгөөр "Морин
сувд " ХХК барьж гүйцэтгэжээ.
Тус цэцэрлэг 4 бүлэгт 160 хүүхэд авч байсан бол шинэ байртай
болсноор нийт 5 бүлэг нь  24 цагаар, 5 бүлэг нь өдрийн 8 цагаар ажиллах хүчин чадалтай болж байна.
Нээлтэд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НИТХ-ын
төлөөлөгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Боловсролын газрын
орлогч дарга Ц.Отгончимэг, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга
Ж.Отгонхорлоо болон бусад албаны хүмүүс, багш, ажилчид, эцэг эхчүүд, гүйцэтгэгч компанийнхан оролцов.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    