“Korean Air” Хятад, Филиппиний шинэ чиглэлд нислэг үйлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-02 14:41:30

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компани Хятад, Филиппиний дөрвөн шинэ чиглэлд нислэг үйлдэхээр болсон талаараа пүрэв гарагт мэдэгджээ.


Японыг зорих иргэдийн тоо буурсантай холбогдуулан уг шийдвэрийг гаргажээ. "10 дугаар сарын 27-ноос Филиппиний Кларк, Хятадын Наньжин, 10 дугаар сарын 28-наас Жанжяже, Ханжоу хот руу нислэг үйлдэж эхэлнэ" гэж “Korean Air” компанийн мэдэгдэлд дурдсан байна.


БНСУ, Японы худалдааны маргаантай холбоотойгоор “Korean Air” өнгөрсөн наймдугаар сараас хойш Японы эрэлт багатай чиглэлүүд рүү үйлдэх нислэгийн тоогоо бууруулж, зарим чиглэлийн нислэгийг түр хугацаагаар зогсоожээ.


Япон улс БНСУ-ын аж үйлдвэрийн чухал материалуудын экспортын хяналтыг чангатгасны улмаас Японыг зорих БНСУ-ын иргэдийн тоо буурсан байна. 

Холбоотой мэдээ