“Netflix” компани “Хачин жигтэй хэргүүд” киноны үргэлжлэлийг хийнэ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-02 12:39:13

НЬЮ-ЙОРК. /TASS/. "Netflix" компани “Хачин жигтэй хэргүүд” киноны үргэлжлэл болох 4 дүгээр бүлгийн зураг авалтыг хийнэ. Киноны найруулагч, продюсороор ах дүү Мэтт болон Росс Даффер нар ажиллах аж.


Цуврал эхлэхийн өмнө гардаг богино хэмжээний дүрс бичлэгт “Хачин жигтэй хэргүүд 4” гэх бичиг гарах бөгөөд дараа нь “Бид Хоукинст байхаа больсон” хэмээх бичиг гардаг байна. Шинэ бүлгийн богино хэмжээний дүрс бичлэгийг “Netflix” компани өнгөрсөн даваа гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан үзүүлжээ.  


“Хачин жигтэй хэргүүд” цуврал кино нь “Netflix”-н хамгийн алдартай төсөл юм. Цувралын 3 дугаар бүлэг дэлгэцнээ гарсны дараа 4 өдрийн хугацаанд тус цувралыг 40.7 орчим дагагч үзсэн байна. Энэ үзүүлэлт нь “Netflix”-н бусад аль ч бүтээлээс илүү байсан аж.


The Hollywood Reporter” сэтгүүлийн мэдээлснээр, энэ кинонд дүр бүтээсэн жүчигчин Финн Вулфард, Гейтен Матараццо, Калеб Маклафлин, Ноа Шнапп нар анги болгоноос тус бүр 250 мянган ам.доллар авдаг болсон нь тэдний өмнө нь авч байсан хөлсийг 12 дахин нэмэгдүүлсэн байна.   

Холбоотой мэдээ