Спортын бага наадмын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-02 14:31:43

Увс /МОНЦАМЭ/. Монголын багш нарын 53 дахь өдрийн хүрээнд зохион байгуулсан спортын бага наадам Улаангом хотноо амжилттай болж, аймаг, сумын сургууль, цэцэрлэгүүдийн багш нараас бүрдсэн 20 баг оролцож, спортын гурван төрлөөр шилдгүүдээ тодрууллаа.

Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэйд Цогцолбор 1-р сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлсэн бол Ахлах 3-р сургууль болон Тариалан сумын Ахлах сургуулийн баг удаалсан байна. Харин эмэгтэйд Цогцолбор 1-р сургуулийн баг 1-р байр, Биеийн тамирын төрөлжсөн сургалттай 5-р сургуулийн баг 2-р байр, Ахлах 4-р сургуулийн баг 3-р байр тус тус эзэлжээ.

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйд тэргүүн байрыг Улаангом политехник коллежийн баг, удаах байруудыг Цогцолбор 2-р сургууль, Цогцолбор 1-р сургуулийн баг эзэлсэн байна. Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэйд Цогцолбор 1-р сургуулийн баг 1-р байр, Биеийн тамирын төрөлжсөн сургалттай 5-р сургуулийн баг 2-р байр, Ахлах 3-р сургуулийн баг 3-р байр тус тус эзэлжээ.

Теннисний тэмцээнд Ахлах 4-р сургуулийн баг тэргүүлж, Цогцолбор 1-р сургууль, Улаангом политехник коллежийн багууд удаалсан байна.

Холбоотой мэдээ