Хонконгийн цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-10-01 07:27:49

ХОНКОНГ. /NHK/. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан жагсаал цуглаан өрнүүлэх уриалга газар авсантай холбогдуулан Хонконгийн цагдаагийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд байна.


Засгийн газраас зохион байгуулж буй баярын арга хэмжээнүүд болох газрууд болон хотын зарим хэсгүүдэд аюулгүй байдлыг бүрэн хангахаар төлөвлөжээ. 


Даваа гарагт цагдаагийн газрын төлөөлөгчдийн сэтгүүлчдэд мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт болсон жагсаалын үеэр их хэмжээний нулимс асгаруулагч хий ашиглаж, 146 хүнийг баривчилсан ажээ. Жагсаал цуглаан эхэлснээс хойш нэг өдрийн хугацаанд хамгийн олон хүн баривчилсан тохиолдол энэ болсон байна.


Мөн тэд нөхцөл байдал улам аюултай болж буйг тэмдэглээд, хүчирхийлэл өдөр ирэх тусам даамжирч буйг онцолжээ. Түүнчлэн ойн баярын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд байна гэдгээ мэдэгджээ.


Мягмар гарагт цагдаагийн зөвшөөрөлгүйгээр өргөн хүрээг хамарсан жагсаал цуглаан болох төлөвтэй байгаа бөгөөд цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсэж болзошгүй байгаа аж. 

Холбоотой мэдээ