Холимог буухиа уралдаанд АНУ-ын тамирчид дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-30 11:39:13

ДОХА. /TASS/. Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 4х400 м-ийн  холимог буухиа уралдаанд АНУ-ын шигшээ баг шинэ дээд амжилт тогтоожээ. Тэмцээн Катарын Доха хотод болж байгаа юм.


Жессика Бёрд, Жасмин Блокер, Тайрелл Ричиард, Оби Игбокве нар зайг 3 минут 12.42 секундын хугацаанд туулжээ. Өмнөх дээд амжилтыг мөн АНУ-ын шигшээ баг тогтоож байсан юм. Доха хотноо болж буй ДАШТ ирэх сарын 6-нд дуусах юм. 

Холбоотой мэдээ