БНХАУ байгуулагдсаны ойн арга хэмжээнүүдийг шууд дамжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-30 11:03:27

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 10 дугаар сарын 1-нд  зохион байгуулах ёслолын арга хэмжээнүүдийг тус улсын үндэсний томоохон радио, телевизийн суваг болон мэдээний цахим хуудсууд шууд дамжуулан үзүүлнэ.


Ёслолын арга хэмжээнүүдэд “Тяньаньмэнь”-ий талбайд болох цуглаан, иргэдийн парад, цэргийн парад, олныг хамарсан театрчилсан жагсаал зэрэг багтаж байгаа ажээ.


Шууд нэвтрүүлэг мягмар гарагийн өглөөнөөс эхлэн “China Media” группийн хэд хэдэн телевизийн суваг болон радиогийн зарим сувгаар цацагдах бол мэдээллийн цахим хуудсууд, хэвлэл мэдээллийн шинэ платформуудаар дахин нэвтрүүлэх аж. Мөн мягмар гарагийн орой “Тяньаньмэнь”-ий талбайд гала тоглолт болно.

Холбоотой мэдээ