"Гүйе түүе" хоггүй хотын төлөө нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-27 14:03:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ, БОАЖГ, ЭМГ хамтран бусад байгууллагыг уриалж "Гүйе, түүе" үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд 9 байгууллагын 80 гаруй албан хаагч, сургуулийн сурагчид нэгдэж, Мандалговь хотын төвөөс эхлээд наадмын талбай, түүний ойр орчмын хогийг цэвэрлэжээ.  
Нийтдээ дөрвөн га талбайгаас арван тонн хог хаягдал гарлаа хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
"Гүйе, түүе" энэхүү үйл ажиллагааг Монгол орон даяар нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа "Хоггүй цэвэрхэн Монгол" аяны хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйнгээ хүрээлэн буй орчны хог хаягдлыг цэвэрлэж, хамт олноороо эрүүл мэндээ бодохын зэрэгцээ хоггүй цэвэр цэмцгэр хотыг бий болгоход уриалж, үлгэр дууриал үзүүлж байгаагаараа онцлог юм.


Холбоотой мэдээ