Соёлын төвийнхөн хаваржааны малын хашаа барьжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-09-27 10:34:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Цогт сумын Соёлын төвийн хамт олон өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд  хаваржааны малын хашаа барьжээ.                

Тодруулбал, Тус сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төрийн албан байгууллагуудын 2019 оны ажлын төлөвлөгөө, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Баян-Улаан багийн Шинэ усны ихэр хэмээх газарт малчин Ш.Тэрбишийн хаваржаанд малын хашаа барьж өгсөн байна. Уг хашаа нь 16 метр диагналтай найман метр радиустай 1,6 метр өндөртэй ажээ.

Тус сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Дагиймаа "Манай байгууллагын албан хаагчид гар нийлж маш богино хугацаанд энэхүү хашааг барьсандаа баяртай байна" хэмээн сэтгэгдлээ илэрийлэв.

Холбоотой мэдээ