Азийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-26 14:51:06

МАНИЛА. /Xinhua/. Лхагва гарагт Азийн хөгжлийн банк /АХБ/ Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулсан байна.


Азийн хөгжлийн хэтийн төлөвийн тайланд дурдсанаар, Азийн орнуудын эдийн засаг энэ онд 5.4 хувиар, ирэх онд 5.5 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ. Урьд нь уг үзүүлэлтийг 2019 онд 5.7 хувь, 2020 онд 5.6 хувь хүрнэ хэмээн таамаглаж байжээ.


Зарим орны худалдааны маргаан эрчимжиж, Хятад, Энэтхэг, БНСУ, Тайланд зэрэг хөгжиж буй эдийн засагтай орнуудын өсөлт саарч буйтай холбогдуулан урьдчилсан таамаглалаа бууруулсан гэж АХБ-ны ахлах эдийн засагч Ясүюки Савада мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ