Хондурас цагаачдыг хүлээн авах гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-26 14:20:06

ВАШИНГТОН. /AP/. Хондурас улс АНУ-аас орогнол хүссэн цагаач иргэдийг хүлээн авах гэрээ байгуулжээ. АНУ-ын Засгийн газартай байгуулсан уг гэрээний дагуу Америкаас орогнол хүссэн иргэдийг Хондурас руу шилжүүлэх боломжтой болжээ.


Дэлхийд хүн амины хэргийн гаралтын түвшнээрээ тэргүүлдэг Хондурас улс хүчирхийлэл, ядуурлаас дайжиж буй хүмүүст аюулгүй газар болж чадахгүй хэмээн үзэж байгаагаа зарим шүүмжлэгч илэрхийлсэн байна. 


АНУ-ын засаг захиргаа энэ төрлийн гэрээг 2019 оны долдугаар сард Гватемал, өнгөрсөн долоо хоногт Эль-Салвадорын эрх баригчидтай тус тус байгуулжээ. 

Холбоотой мэдээ