Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-26 14:09:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хватай уулзлаа.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр талуудын ярилцсан зүйлс бодит ажил хэрэг болж, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд чиглэсэн ажил хэрэг биеллээ олж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.


Мөн хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх талаар санал солилцжээ. Түүнчлэн 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлал, арга хэмжээний талаар ярилцахын сацуу эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар ярилцлаа.

Холбоотой мэдээ