Пакистанд амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-26 11:24:58
Yesukheitumur Tumurbaatar

ИСЛАМАБАД. /Reuters/. Пакистанд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрсэн бол гэмтсэн хүний тоо 500 давлаа гэж эрх баригчид мэдэгджээ.


Газар хөдлөлт Панжаб мужийн зүүн болон Хайбер-Пахтунхва мужийн баруун хойд нутагт болжээ. Гэмтсэн хүмүүсийн дунд хүүхэд эмэгтэйчүүд байна гэж Пакистаны Гамшгаас хамгаалах үндэсний газраас мэдээлсэн байна.


БНХАУ-ын Газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, газар хөдлөлт 10 километрийн гүнд, 6.0 магнитуудын хүчтэй болжээ.

Холбоотой мэдээ