БНХАУ цэргийн парад зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-26 10:15:03
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ үүсэн байгуулагдсан өдөр /Үндэсний өдөр/ буюу 10 дугаар сарын 01-нд болох цэргийн парадад Ардын чөлөөлөх армийн 15 мянга орчим албан хаагч, 160 орчим нисэх онгоц, 580 байлдааны техник оролцоно гэж тус улсын Цэргийн төв комиссоос мэдээллээ.


80 орчим минут үргэлжлэх цэргийн парад нь сүүлийн 70 жилд БНХАУ-ын батлан хамгаалах салбарт гарсан өөрчлөлт, хөгжил дэвшлийг харуулна гэж Цэргийн төв комиссын дэргэдэх Жанжин штабын үйл ажиллагааны товчооны орлогч дарга Цай Жижюйнь мэдэгдсэн байна.


Үүний зэрэгцээ БНХАУ-д суугаа 97 орны 188 цэргийн атташег урьж, цэргийн парадыг үзүүлэхээр болсон гэж мэдээлэлд дурджээ.

Холбоотой мэдээ