Байшин орон сууцны тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-09-25 16:18:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт байшин орон сууцны тооллого 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэллээ. 

Орон даяар явуулах уг тооллогыг тус аймагт хийх бэлтгэгдсэн 120 гаруй хүн 15 суманд ажиллаж байна.
Тооллого хийх хүмүүсийн бүрэлдэхүүнд 15 сумын Засаг дарга, төрийн сангийн мэргэжилтэн, 21 тоологч, 2 шалгагч ажиллаж байгаа ажээ.
Тоологч нар өрх нэг бүрээр орж орон сууцны асуулгыг бөглөх бөгөөд тооллогыг 14 хоногт явуулахаар төлөвлөж байна.
Зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 7-ны өдрийн хооронд явуулсан урьдчилсан бүртгэлээр энэхүү тооллогод 10700 гаруй өрх хамрагдах төлөвтэй байгаа ажээ.
Байшин, орон сууцны тооллогыг хийснээр орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, тооллого, судалгааны суурь хүрээг хаягийн бүртгэлд суурилан шинэчлэх, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, хүртээмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийн сантай болох, улсын хэмжээний хаягийн нэгдсэн жагсаалттай болох зэрэг ач холбогдолтой ажээ.

Холбоотой мэдээ