“Facebook” бодол уншдаг бугуйвч хөгжүүлэгч компанийг худалдан авжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-09-25 11:49:34

ВАШИНГТОН. /BBC/. Facebook” компани тархины цахилгаан дохионуудыг цуглуулж, компьютер руу дамжуулдаг төхөөрөмжүүдийг хөгжүүлдэг шинээр байгуулагдсан “CTRL-Labs” компанийг худалдан авжээ.


Уг компанийн мэргэжилтнүүд тархинаас гаранд өгч буй хөдөлгөх дохионуудыг тодорхойлж, дахин кодчилдог бугуйвчийг хөгжүүлсэн ба цаашлаад товчийг дарах гэх мэтээр дохионуудыг хөрвүүлдэг ажээ. Мөн уг төхөөрөмж нь хүмүүсийн бодлыг урьдчилан таамагладаг гэж “Facebook” компанийн төлөөлөгч Эндрю Босворт хэлсэн байна. 


CTRL-Labs” компанийн баг энэ төрлийн технологийг хөгжүүлэн бүтээгдэхүүнүүдэд нэвтрүүлэхэд тусална хэмээн найдаж байна гэж Э.Босворт нэмж хэлжээ. Энэхүү мэдээллийг олон нийт янз бүрээр хүлээн авсан байна. Facebook” бидний амьдралд улам их бус илүү бага оролцох хэрэгтэй гэж нэгэн хэрэглэгч бичсэн бол “Хууль тогтоогчид ямар хариу өгөхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн өөр нэгэн хэрэглэгч нийтэлжээ.


Facebook” компанийн мэдэгдэлд “CTRL-Labs”-ыг худалдан авсан гэрээний үнийн дүнгийн талаар дурдаагүй байжээ. 

Холбоотой мэдээ