Өдөртөө 25-27 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-09-24 07:16:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэл хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна.


2019 оны 09 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


2019 оны 09 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 26, 28-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

.

Холбоотой мэдээ