Дөрөвдүгээр сарын 11-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-04-11 09:03:25

09.00 цагт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

09.00 цагт Монголын Хэт холын марафон гүйлтийн холбооноос нээлттэй хаалганы өдөрлөгийг Монголын Үндэсний олимпийн хороонд зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийн шинэ байрны нээлт болно.

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил болон газар шинэчлэн зохион байгуулах төслийн үйл явцтай танилцана.

11.00 цагт УИХ-ын дарга З.Энхболд Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцана.

11.00 цагт “Монгол Ньюс” Мэдээллийн төвд “НИК” компанид тавьсан дөрвөн тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай цуцалсан талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монголоо аваръя хөдөлгөөн”-өөс Хэлмэгдэгсдийн хөшөөний урд майхантай жагсаал зохион байгуулна.

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд 41 орны 1050 оролцогч оролцсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо. ‘HAIRWORLD 2016’ тэмцээний аваргууд, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо мэдээлэл хийнэ.

11.00 цагт Дэлхийн Банкнаас жилдээ 2 удаа гаргадаг Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцуулах арга хэмжээ Монгол дахь Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн Газарт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээлийн төв”-д “Эрхээ хамгаалъя” санал асуулгыг бага насны хүүхэд өгч эцэг эхээр нь бөглүүллээ гэх мэдээлэл гаргасантай холбогдуулан “Эрхээ хамгаалья ТББ”-аас мэдээлэл хийнэ.

12.00 цагт Үндэсний мэдээлийн төв”-д Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны ажил, амьдралаас сэдэвлэн бүтээсэн түүхэн уран сайхны киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

14.00 цагт Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-ийн нээлт болно.

16.00 цагт Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн 6 аймгийн өрхөд хүргэх хүмүүнлигийн тусламжийг хүлээлгэн өгөх ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт болно.

Холбоотой мэдээ